Япон бүсгүйчүүд яагаад хөгширдөггүй вэ?

2020-09-28 08:29

Япончууд урт наслалтаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. 

Зөв хооллолт

Эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол Японд трэнд биш, амьдралын философи. Тэд маш тэнцвэртэй хооллодог.  Мах,  их ногоо, загас, далайн бүтээгдэхүүн, замаг, будаа иддэг. Хөнгөн, бэлтгэхэд хялбархан хоол хийдэг. Голдуу жигнэж, ууранд болгодог. Ингэж болгосон  далайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар нь сайн хадгалагддаг, ходоодонд ч хүнд ачаалал болдоггүй. Хоолоо идэхдээ бага багаар, ойр ойрхон, маш удаан, сайн зажилж иддэг. Ингэж идэхээр хоол сайн шингэдэг ба хэтрүүлж иддэггүй байна.

Устөрөгчөөр баялаг ус

Уух юмны дэглэм барина гэдэг Япон бүсгүйчүүдийн бас нэг лайфхак. Бүтэн өдрийн туршид тэд ногоон цай, устөрөгчөөр баялаг ус их уудаг. Япон эрдэмтдийн олон дахин хийсэн судалгаагаар устөрөгчөөр баялаг ус нь бодисын солилцоог сайжруулж, биеэс хорыг гадагшлуулан, эсийг шинэчилдэг байна.

Олон алхамт арьс арчилгаа

Япон бүсгүйчүүд хэцүү биш ч олон алхамт арьс арчилгааг илүүд үздэг. Энэ системдээ охидыг багаас нь сургадаг аж. Энэ нь алхам бүрдээ өөр өөр бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг гэсэн үг юм. Эхлээд нүүрний будаг арилгахдаа нэг бүтээгдэхүүн, угаахдаа өөр бүтээгдэхүүн, дараа нь чийгшүүлэгч гэх мэт. Ингэж дэс дараатайгаар олон алхамт цэвэрлэгээ хийхэд хар цэг арилж, нүүрний өнгө жигдэрч, дараа дараагийн тос тоник, ийлдэс түрхэхэд илүү үр дүнтэй.

Нарнаас хамгаалах

Япончууд шаазан мэт цагаан арьсанд дуртай. Энэ нь эрт дээр үеэсээ наранд түлэгдсэн хар арьс нь хүнд хүчир газар тариалангийн ажил эрхэлдгийн шинж тэмдэг гэж үзэж байжээ. Үүний дараагаар олон судалгааны үр дүнд нарны хэт ягаан туяа нь хортой болохыг тогтоосон. Тиймээс Япон бүсгүйчүүд том нарны малгай, маск, урт бээлий, шил, шүхэр их хэрэглэдэг. Мөн ийм шалтгаанаар арьс арчилгааны бүтээгдэхүүн нь өндөр SPF агуулсан байдаг.

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн

Япон бүсгүйчүүд органик, ургамал их агуулсан бүтээгдэхүүнд дуртай. Эрдэм шинжилгээний судалгаа болон байгалийн орц найрлагыг сайн хавсарч хэрэглэдэг. Нөгөө талаас тэд судалгаагүйгээр шууд байгалийн “ардын” бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Мөн тэд хугацааг уртасгаж, хадгалах бодист маш болгоомжтой ханддаг.

Устөрөгчийн давс

Японд халуун рашаан их алдартай. Учир нь ус биеийг сайжруулж, дархлаа сэргээж, залуужуулдаг гэж үздэг. Халуун рашаан нь Японы хаадын урт удаан наслах, эрүүл, гоо сайхны нууц гэгддэг. Халуун рашаанд очих боломжгүй бол давстай ваннд ордог. Хөөс биеийг зөөллөж, давс нь биеийг эрдэсжүүлж өгдөг аж.

З.Батцэцэг
Эх сурвалж: Hello.ru

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх