ВИЗА ФАЙНДЕР
Виза файндерийг эхлүүлэхийн өмнө дараах мэдээллийг уншиж танилцана уу.
Виз мэдүүлэхийг хязгаарлах хугацааг мөрдөх (Ерөнхий нөхцөл)
- Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх(2019.9.16-аас хэрэгжинэ.)
- Гэрлэлтээр цагаачлах виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх
Санамж
- Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
- Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгөх тохиолдол болон визний хууль бус үйлдэл зэрэг нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдийг Монгол улсын хуулийн дагуу зохицуулалт хийх бөгөөд, БНСУ-ын визний журам(Удирдамж)-ын дагуу “хязгааргүй”-ээр визний мэдээллийн нэгдсэн системд байрлуулж БНСУ-ын хилээр нэвтрэхийг хязгаарлана.
- Иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг БНСУ-аас олгогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөхөд бичиг баримтын хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сар хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.
- Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасч болно.
- Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.
- Виз мэдүүлэхээр бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж (шалгаж) дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаа үлдсэн байх
- Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.
БНСУ-руу виз мэдүүлэхгүй зорчиж болох уу?
◇ Аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор богино хугацаагаар (90 хоног хүртэл) БНСУ-д зорчих тохиолдолд дараах нөхцлийг хангаж байгаа бол виз мэдүүлэх шаардлагагүй. (Оршин суух зардлаас илүү хэмжээний цалин хөлс бүхий үйл ажиллагаа явуулах бол богино хугацаанд оршин суух байсан ч хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх шаардлагатай.)
▶ Монгол Улсын засгийн газраас олгосон хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн ажил хэргийн шугамаар зорчих бол (90 хоног хүртэл)
▶ АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд эсвэл Европын 30 орны хүчин төгөлдөр визтэй (хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл хамаарна) иргэн БНСУ-аар дамжин тухайн улс орнууд руу зорчих мөн тухайн улс орнуудад хууль ёсны дагуу оршин сууж байгаад БНСУ-ын шууд нислэгээр дамжин өнгөрч өөрийн улс болон 3-дагч улс руу зорчих тохиолдолд (30 хоног хүртэл)
◇ (Санамж: Австралийн Е-визтэй иргэд БНСУ-д зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.)
◇ (※ Европын 30 орон: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Латви, Румын, Люксембург, Литва, Мальта, Лихтенштейн, Бельги, Швед, Швейцарь, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстон, Их Британи, Австри, Итали, Чех, Кипр, Португал, Польш, Франц, Финлянд, Унгар)
БНСУ-руу байнга зорчдог бол олон удаагийн виз мэдүүлж болох уу?
◇ Жилд 3 ба түүнээс дээш аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор БНСУ-д зорчих шаардлага бүхий иргэн олон удаагийн визний нөхцлийг хангаж байгаа бол олон удаагийн виз мэдүүлж болно.
Олон удаагийн болон хөнгөвчилсөн визний нөхцөлд хамрагдаж буй иргэний зорчсон тоог хэрхэн тооцох вэ?
◇ Виз мэдүүлэгч иргэн хууль бусаар оршин сууж байсан эсэх, аяллын маршрут, ярилцлагын үр дүн, бүрдүүлсэн бичиг баримт зэргээс хамааран зөвхөн олон удаагийн виз авах зорилгоор хилээр орж гарсан бол зорчсон тооноос хасч тооцно.
(Жишээ нь: визгүй зорчсон, хууль бусаар оршин суусан, гадаад иргэний оршин суух үнэмлэхээр зорчсон бол тооцохгүй)
Бүрдүүлэх бичиг баримт их юм, хөнгөвчилсөн байдлаар виз мэдүүлэх боломжтой юу?
◇ Аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор БНСУ-д зорчих шаардлагатай иргэн хөнгөвчилсөн визний нөхцөлд хамрагдаж байгаа бол эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт зэргийг бүрдүүлж өгөхөөс чөлөөлөгдөнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.
Эх сурвалж Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яам