Нобелийн энх тайвны шагналын эзэн энэ долоо хоногт тодорно

2020-10-06 10:49

1901 оны гуравдугаар сараас хойш жил бүр олгох болсон Нобелийн Энх тайвны шагналыг үндэстнүүдийн хооронд эв нэгдэл тогтоох, дайн тулааныг зогсоох, олон улсыг хамарсан энх тайвны үйл хийхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүст өгдөг.

Тэгвэл 2020 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн уламжлал ёсоор ирэх баасан гарагт буюу аравдугаар сарын 10-нд тодорно. Энэ бол цар тахал, түүнээс улбаатай эдийн засгийн тодорхойгүй байдал, зөрчил, мөргөлдөөн давамгайлсан жилийн онцлох мөч байх юм.

Норвегийн Нобелийн хорооноос олгох энх тайвны шагналын төлөө энэ жил 211 хүн, 107 байгууллага нэр дэвшсэн ба уламжлал ёсоор тэдний нэрийг хорооноос чандлан нууцалж 50 жилийн хугацаанд задруулахгүй.

Нобелийн энх тайвны шагналыг Олон улсын улаан загалмайн нийгэмлэг хамгийн олон буюу гурван удаа хүртсэн. Харин 2019 онд Этиоп улсын Ерөнхий сайд Аби Ахмед уг шагналыг гардаж 9 сая швед кроноор /2,8 тэрбум төгрөг/ шагнуулсан юм.

Нобелийн шагнал бол Шведийн зохион бүтээгч, химич, инженер, бизнес эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэн Альфред Нобелийн хүслээр үндэслэсэн таван төрлийн шагналын нэг юм.

Өдгөө Нобелийн Химийн шагнал, Нобелийн Физикийн шагнал хоёрыг Шведийн шинжлэх ухааны академиас танилцуулдаг бол Нобелийн Утга зохиолын шагналыг Шведийн академи, Нобелийн Физиологи, анагаах ухааны шагналыг Каролинска институт дахь Нобелийн чуулганаас танилцуулдаг байна.

Эх сурвалж: CNN, NobelPrize.or

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх