БНСУ нь 2020 оны 6-р сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол, Тайланд, ОХУ гэх мэт өөрийн орны иргэдийг татан авахгүй байгаа улсуудын иргэдийг өөрийн орны нисэх буудлуудаар дамжин өнгөрөх эрхийг хязгаарлаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү журамт аялал эхлэх болон дуусах цэгээс үл хамааран Дипломат, Албан төрлийн пасспорттай байсан ч транзит хийх боломжгүй болгосон байна.
Зайлшгүй дараах тохиолдолд транзит буюу дамжин өнгөрөх боломжийг олгоно гэжээ. Үүнд:
- Хөлгийн багийн гишүүд
- БНСУ-ын гадаад харилцааны яам, зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагаас тусгай албан зөвшөөрөл авсан тохиолдол
Транзит хийх хугацаа заавал 24 цаг дотор байх баталгаажсан тийзтэй байна. (баталгаажсан тийз байхгүй бол транзит хийх боломжгүй)
Нэмэлт журам: БНСУ-ын хүчинтэй визтэй иргэд транзит хийх боломжгүй. Зөвхөн хилээр нэвтрэх боломжтой. (Хилээр нэвтэрсэн байнгын оршин суух хаяггүй зорчигч 14 хоног өөрийн зардлаар тусгаарлалтад орно)
6 сарын 17-ний төлөвлөсөн транзит зорчигч авчрах тусгай үүргийн нислэгийг Монголын талаас тавьсан бөгөөд үйлдэгдэх эсэхийг та бүхэн УОК-ын 1800-1105 руу залгаж лавлана уу.
Одоогоор тус улсын хмгийн том авиа компани болох Корэйн эйр компанийн албан ёсны сайт дээр долдугаар сараас эхлэн Инчён-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд өдөр бүр нисэж эхэлнэ хэмээн товлосон байгаа билээ.