Хятадаас орж ирдэг агаарын бохирдолын хэт нарийн тоосонцор ихсэж эхэллээ

2020-10-21 13:00

Солонгос улсад Хятадаас орж ирдэг Мисэмонжи (미세먼지) буюу хэт нарийн ширхэгтэй тоосонцор нь Өнөө өглөөний 5 цагийн байдлаар Сөүл хотод тоосонцорын хэмжээгээр 48 микрограмм зааж байгаа бол Кёнги(경기), Сэжон(세종) бүс нутгуудаар 51, 49 микрограмм зааж байна..

Хэт нарийн ширхэгтэй тоосны агууламж 36 микрограммаас хэтэрвэл энэ нь 'муу' гэсэн үг боловч 7-р сараас хойш  Сөүлд анх удаа ийм өндөр микрограммд хүрсэн байна. Хэт нарийн ширхэгтэй тоос нь нарийн ширхэгтэй тоосонцороос хэмжээгээрээ илүү бага тоосонцор бөгөөд амьсгалын замын эрүүл мэндэд маш хортой байдаг аж.

Цаг уурын албанаас өнөөдөр Сөүл хот болон Сэжон(세종), Чунбук(충북), Чуннам(충남) бүсүүдээр нийлээд их хэмжээний хэт нарийн ширхэгтэй тоостой байна хэмээн анхааруулж гадагшаа гарахдаа энгийн маск биш харин нарийн ширхэгтэй тоосны маск зүүх хэрэгтэйг анхаарууллаа.

Энэхүү нарийн ширхэгтэй тоос нь маргааш өглөө хүртэл үргэлжлэх бөгөөд үдээс хойш зүүнээс салхи үлээхэд аажмаар арилах төлөвтэй байна.

Мөн сүүлийн үед Хятадын агаарыг бохирдуулагч бодисууд улам нэмэгдсээр байгаа бөгөөд хэрэв 11 сараас эхлэн барууны хүчтэй салхи гарч эхэлбэл хэт нарийн ширхэгтэй тоосны агууламж илүү нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Маргааш өглөөнөөс цаг агаарын байдал сэрүүсч 10 хэм орчим хүйтрэх  бөгөөд одоогийн байдлаар Сөүл хотод 13 градус, Тэжонд 9 градус, Гванжуд 12 градус хүйтэн байна.

Баасан гарагийн өглөө Сөүлийн агаарын температур 5 хэм, амралтын өдрүүдэд 4 хэм хүртэл буурч, энэ намар хамгийн сэрүүн өдрүүд эхлэх бөгөөд температурын гэнэтийн өөрчлөлтөөс болж ханиад хүрэхгүй байхын тулд та эрүүл мэндээ  анхаарч,  дуулан хувцаслаарай.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх