Хурдны зам дээр осол гарч, 2 хүн нас баран 20 хүн бэртэл авчээ

2020-10-23 12:09

Өчигдөр буюу 22-ны орой 6 цаг 50 мин орчимд хурны зам дээр аяллын автобус, 25 тоннын ачааны машиныг мөргөж 2 хүн нас барж, 20 хүн гэмтсэн осол гарчээ.
Уг осол нь Сочонжү хурдын зам дээр гарсан бөгөөд аяллын автобусны жолооч 50 настай иргэн газар дээрээ амь насаа алдаж, автобусанд байсан мөн 50 орчим насны иргэн хүндээр бэртэж, түргэн тусламжны машинаар эмнэлэг руу явч байхдаа нас баржээ.
 
Аяллын автобусанд зорчиж байсан 20 хүн хөнгөн хэмжээний бэртэл авч эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Энэхүү аяллын автобус нь Чунбуг дүүргийн Угчон хотын тариаланчид байсан ба энэ өдөр Ганван дүүргийн Пёнчан хотод Солонгос улсын тариаланчдын холбооны чуулганд оролцоод буцаж байжээ.
 
Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн газраас шалгалтыг үргэлжлүүлж байна.
 
Э.Нарангарав
 
Эх сурвалж: SBS NEWS

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх