Томоохон супермаркетын дээврийн зогсоолоос машин унаж, жолооч нь амиа алджээ

2020-10-27 11:44

10.26-ны үдээс хойш 17 цаг 22 минут орчимд Инчеон хотын нэгэн томоохон супермаркетын дээвэр дээрх зогсоолын 3 давхраас суудлын автомашин унаж осолджээ.

Энэхүү машиныг жолоодож байсан 76 настай иргэн “А” машиндаа хавчуулагдан хүнд байдалтай байсан бөгөөд түргэн тусламжийнхан ирж гарган авч эмнэлэг хүргэсэн боловч бэртлээ даалгүй нас баржээ.

“А” нь дээврийн машины зосоолд машинаа байрлуулахаар 3 давхраас 4 давхарлуу шилжих явцдаа баруун гар тийш эргэлгүй чигээрээ явснаар агааржуулалтын төмөр хашлагыг мөргөж унасан байна.

Мөн цагдаагийн газраас осол гарах болсон өөр бусад шалтгаан байж болзошгүй хэмээн тухайн супермаркетын ажилчид, зохион байгуулагч нартай уулзаж судалгаа шинжилгээ хийх тухайгаа мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж:연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх