Мотоциклтой осолдсон дүр эсгэн Даатгалын газраас 60 сая вон луйварджээ

2020-10-29 09:19

Мотоциклтой гудамж руу орсон машины ард очин ухархад нь мөргүүлж бэртэл авсан мэт дүр эсгэн даатгалын газраас мөнгө авдаг 30 орчим насны эр цагдаад баригджээ. Тэрээр мотоциклоор хүргэлтийн ажил хийдэг бөгөөд нэг жилийн дотор 18 осол бүртгүүлж даатгалын газраас 60сая вон гаргуулан авчээ.

Даатгалын газраас ижил төрлийн тохиолдлоор цөөнгүй хэдэн удаа бүртгэгдэж мөнгө гаргуулж авсан нь сэжиг бүхий санагдаж түүнийг шалгуулахаар цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд тэрээр ухрах гэж буй машин эсвэл буруу замаар ороод эргэж гарах гэж буй машины ард албаар очиж тулж зогсоод мөргүүлдэг байсан нь тогтоогджээ.

Цагдаагийн газраас хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд авто засварын газартай хуйвалдсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: KBSnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх