‘Монголын төмөр замын сургууль' өдөрлөг зохион байгуулжээ

2020-10-29 09:23

10 сарын 28-ны өдөр Төмөр замын үндэсний газраас Солонгос, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан КОТРА-тай хамтран ‘Монголын төмөр замын сургууль' өдөрлөг зохион байгуулжээ.

Энэхүү Төмөр замын сургууль нь Солонгос улсаас төмөр замын бүтээн байгуулалт хийж буй орнуудад өөрсдийн сургалт арга барилыг мэргэжилтнүүдээрээ дамжуулан заавар зөвлөгөө өгч хамтран ажилладаг боловсролын хөтөлбөр бөгөөд. Монгол улсад анх 2015 онд энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн ба өнгөрсөн онд болон энэ онд нийт 3 дахь хамтын хөтөлбөрөө хэрэгжүүлжээ.

Энэ удаагийн хөтөлбөрөө Корона вирусны нөлөөгөөр онлайн хэлбэрээр зохион байгуулж нийтдээ Монгол дахь зам тээвэр хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам корпорацийн удирдлагууд гэх мэт нийт 40 хүн оролцжээ. Солонгосын Төмөр замын үндэсний сургуулийн дарга Ким Санг Гюн онлайн хөтөлбөрийг нээж үг хэлэхдээ “Төмөр замын сургуулийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хоёр орны төмөр замын хамтын ажиллагаа улам бэхжинэ гэж найдаж байна” хэмээн хэллээ.

Өнгөрсөн жилээс хойш энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын төмөр замын мастер төлөвлөгөө байгуулах, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын холболтын төмөр замын ТЭЗҮ, Монголын анхны бие даасан төмөр замын шугам болох Тавантолгой-Зүүнбаян хэсгийн техникийн зөвлөмжийг өгч хамтран ажиллажээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх