Монгол улсын иргэн А нь утсаар дамжуулан удаа дараа залилан хийсэн хэргээр баривчлагджээ

2020-10-29 09:34

Кёнги мужийн Гванжу хотод жил ирэх тусам утсаар үйлдэгддэг залилангийн хэрэг олширсоор байгаа ч цагдаа нар дорвитой шийдэл олж чадахгүй байгаа гэнэ.

Монгол улсын иргэн 30 орчим настай А нь утсаар дамжуулан удаа дараа залилан хийсэн хэргээр баривчлагджээ. Тэрбээр энэ сарын 15-ны өдөр  банкны нэр барин 40 орчим насны эрэгтэй хохирогчтой утсаар ярьж, мэдээллийг нь хууль бусаар авч, 6.6 сая вон залилжээ.

Мөн 10 сарын 21-нд Гванжугийн зүүн болон өмнөд бүсүүдэд 11 сая, 20 сая воныг дээрхтэй ижил аргаар залилсан хэргүүд мөн бүртгэгдэж  илрүүлснийг цагдаагийн газраас мэдээлжээ. Хохирлыг нийт дүнгээр нь авч үзвэл, энэ жил дээрх төрлийн 488 залилангийн хэрэг гарч, нийт 10 тэрбум вон гэмт хэрэгтнүүдийн гарт орсон байна.

Цагдаагийн таван хэлтэс 483 хэрэг дээр ажиллан 61 хүн баривчилсан ч залилангийн хэргийг гардан хийсэн хүмүүсийг баривчиллаа ч ажил олгогчид нь дахин өөр хүмүүсийг ажиллуулж, гэмт хэргээ үргэлжлүүлдэг тул үр дүн гарахгүй байгаа аж.

Мөн хэрэгтнүүдийг баривчиллаа ч гэсэн хохирогчдын мөнгийг дээд шатны залилагч руугаа шилжүүлсэн тул хохирол барагдуулах тал дээр асуудал үүсээд байна.

Эх сурвалж: YONHAP

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх