Гутлын соёл, Монгол залууг ялнаас мултлав уу?

2020-11-03 10:36

10 сарын 23-нд Сувон хотод Монгол залуугийн шүүх хуралдаан болжээ. Түүнийг Кёнги мужийн Ансан дахь нэгэн пабд хорь орчим настай хоёр эмэгтэйн биед хүрч танхайрсан хэргээр шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэг нь  8-р сард болсон ба тэрээр нэгэн Пабд Монгол нэг залуу, нэг эмэгтэйтэй хамт ширээнд сууж байсан бөгөөд түүнд хохирогч болсон гэх солонгос хоёр эмэгтэй нэг нь тэрхүү пабын үүдэнд таарч бэлхүүсээр нь тэвэрсэн нөгөөх нь үүдний өрөөнд хамт архи ууя гэж хэлээд хэвлий бүсэлхийд нь гар хүч танхайрсан хэмээн мэдэгдэл гаргажээ. Гэвч эрэгтэйн талаас өнгөрч гарахдаа шүргэх болон яриа өдсөн нь үнэн боловч албаар биед нь хүрч хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй хэмээн мэдэгджээ.

Тэрхүү газрын хяналтын камерын байршлаас шалтгаалж нотлох баримт байхгүй бөгөөд энэхүү хэргийг 4 цагийн турш хэлэлцсэний үр дүнд шүүгдэгч эрэгтэйн талд шийджээ.

Түүний талд шийдэх болсон шалтгаан нь өмгөөлөгчийн өмгөөлөлөөс хамаарсан бөгөөд түүний өмгөөлөгч Со Сан Юн “ Монгол эмэгтэйчүүд эрэгтэй хүний гутал халтар байхад үнэхээр дургүй. Гутал нь тэр хүний нүүр царай гэж үздэг" хэмээн Монгол соёлын ялгааны талаар тайлбар хийж тэрхүү эмэгтэйчүүдтэй яриа өрнүүлэхдээ гутал дээр нь гишгэхээс сэргийлж биед нь хүрч бага зэрэг түлхэж холдуулсан нь буруугаар ойлгогдох болсон хэмээн тайлбарлажээ.

Мөн тэрээр Солонгос хэл сайн мэдэхгүй тул ярихдаа гар биеэрээ үйлдэл үзүүлж ярьсан нь бас нэг буруу ойлголт төрүүлсэн хэмээн хэлжээ.

Шүүгчийн зүгээс Монгол залууг буруутгах нотлох баримт хангалтгүй гэж үзэн гэм буруугүй хэмээн шийдвэр гаргажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Какаоnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх