Насанд хүрээгүй хүүхдүүд гар утасны дэлгүүр тоносон боловч тэр утаснууд нь .....

2020-11-05 11:22

Өнөө өглөө буюу 5-ны өглөө Гёнги мужын Манан дүүргийн  цагдаагийн газраас 10 орчим насны 4 хүүхэд гар утасны дэлгүүр тонож байгаад баригдсан талаар мэдэгдэл хийлээ.

17 настай А болон түүнтэй хамтарсан 10 –аад насны 3 хүүхэд нийлэн Гёнги мужын Манан дүүргийн нэгэн гар утасны дэлгүүрийн шилэн хаалгийг хагалан орж 4 ширхэг гар утасны загвар авч гарсан хэргээр саатуулагдаад байна.

Тэд “1 нь дэлгүүр рүү орж утас хулгайлж, нөгөө 3 нь өөр хүний нэр дээр түрээсэлсэн машиндаа зугтахад бэлдэн хүлээж байсан” хэмээн мэдэгдэл өгсөн ба тэдний хулгайлсан 4 ширхэг утас нь жинхэнэ утас биш гар утасны загвар буюу хуурамч утас байжээ.

Цагдаагийн хэсгээс энэ хүүхдүүдийг “Хэдийгээр утасны загвар хулгайлсан ч хуурамч утсыг жинхэнэ утас гэж андуурч авсан тул тэдэнд тавигдах шийтгэл тийм ч хөнгөн байхгүй байх болно. Мөн насанд хүрээгүй хүүхэд машин түрээсэлсэн тал дээр нэмж шалгалт хийх болно хэмээн мэдэгджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: МBC news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх