Энэ сарын түрээснээс 100.000 ч болов хөнгөлөөд өгөөч.... , 1.000.000 вон дансанд нь орж иржээ

2020-11-05 12:05

Гёнги хотын Юнин дүүргийн нэгэн оршин суугч “Энэ сарын байрны түрээсээ төлөхөд үнэхээр хэцүү байгаа тул ганцхан энэ сарын байрны мөнгийг бага ч болов бууруулаад өгөөч” гэж байрны эзэндээ мессэж бичжээ.

Тэрээр жимсний лангуу ажиллуулдаг ба Корона 19-өөс болж орлого эрс муудаж эдийн засгийн хүндхэн байдалд байгаа болохоор байрны эзэнрүүгээ энэ сарын түрээснээс 100-200 мянгаар ч болов бууруулаад өгөөч гэж мессэж бичих үү? байх уу? хэмээн хэдэн өдөр бодсны эцэст зориг гарган мессэж илгээжээ.

Гэвч маргааш өглөө нь байрны эзэн (нас77)ээс дуудлага ирж байрны түрээс буулгах ямарч боломжгүй хэмээн хэлжээ.

Түрээслэгчийн хувьд бараг л төсөөлж байсан хариулт байсан ба мэдээж энэ цаг үед бүгд л хүнд хэцүү байгаа шүү дээ хэмээн бодсон боловч тун удалгүй байрны эзнээс “ 1.000.000 вон шилжүүлье. Ахуйн хэрэглээндээ зарцуулаарай. Хэцүү байгааг нь ойлгож байна. Эрүүл байгаарай” гэсэн мессэж иржээ.

Энэхүү мессэж нь түрээслэгчид итгэхийн аргагүй байсан боловч байрны мөнгөнөөс хасах биш харин ч  биеэ бодоорой гээд хэрэглээний мөнгө өгч байгаа нь илүү сэтгэл хөдөлгөлөө хэмээжээ.  Тэрээр байрны эзэндээ өөрийн зардаг жимснээс хүргэн өгч баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Э.Нарангарав

Эх сэрвалж: 한국일부

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх