Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрсөн сарын 13-наас эхлэн олон нийтийн газруудаар масктай үйлчлүүлэх, маск зүүж хэвших 1 сарын аян эхлүүлсэн.
Тэгвэл энэ сарын 13-наас буюу маргаашнаас эхлэн маск зүүгээгүй иргэдэд 100.000 воны торгуул оногдуулах ба маскгүй иргэдэд үйлчилсэн үйлчилгээний газарт 150.000 вон, дахин давтан шаардлага хангаагүй тохиолдолд 200.000-300.000 воны торгуул тавихаа “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх алба”- наас мэдэгдлээ.
Маск зүүхдээ хамар амаа дараагүй, эрүүндээ зүүсэн гэх мэт нөхцөл байдлыг маск зүүгээгүйд тооцож торгуул оногдуулах ба цэцэрлэгт хүрээлэнд салхилах, ууланд гарах, дугуй унах зэрэгт өөр бусадтай 2м-ын зайтай байгаа тохиолдолд маск зүүхгүй байж болно хэмээжээ.
Мөн 14 наснаас доош хүүхдүүд болон төрөөд 24 сар болсон нярай, өөрөө маск зүүж, тайлахад бэрхшээлтэй иргэдэд энэхүү торгууль нь хамаарахгүй бөгөөд ямар нэгэн өвчний улмаас амьсгал давхцах, маск зүүхэд хүндрэлтэй иргэд эмчийн заавар, тодорхойлсон бичиг авч бүртгүүлэх боломжтой.
Э.Нарангарав
Эх сурвалж: 한국경제