Энэ удаа баригдсан иргэд дээр нэмээд тусгай таван шаардлага хангасан хүмүүсийг татан авна

2020-06-06 12:23

06.18-нд Сөүл рүү тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татан авна. Тус улсад одоогийн байдлаар 2000 гаруй иргэд нутаг нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байна. 

Гэвч нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн түрүүнд тус улсад хууль бусаар оршин сууж байгаад баригдсан иргэдээ авахаас гадна үлдсэн суудалд нь   өмнөх таван шалгуурыг хангасан иргэдийг авахаар төлөвлөжээ.

УОК-оос тогтоосон нэн хүндэтгэн үзэх 5 шалтгаантай иргэн гэдэгт:

– Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

– Жирэмсэн

– Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл

– Хөгжлийн бэрхшээлтэй

– Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх