Тусгай үүрийн онгоцоор ирэх хүмүүс тээврийн зардал 10000 төгрөг нэмж төлөхийг анхааруулжээ

2020-06-07 08:36

Гадаад харилцааны яамны мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 45 улсаас 11.600 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.

БНСУ-аас эхний ээлжинд татах хүмүүст хууль бусаар оршин сууж байгаад баривчлагдсан иргэдээс гадна өмнөх 5 шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд татах болсныг бид өмнө нь мэдээлсэн  билээ.

Эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх