Солонгос улсын засгийн газар 11 сарын 24-нөөс эхлэн Төвийн бүс нутгууд буюу Сөүл, Кёнги, Инчон хотуудыг Нийгмийн зай барих хөл хорионы 2-р шатруу шилжүүлж, Куанжү, Жоннам, Жонбуг бүс нутгуудад 1.5 шатны хөл хорио тогтоох тухай мэдэгдлээ.
11 сарын 15-наас эхлэн 21 хүртэл нэг долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар дотооддоо 255 халдвар авсан сэжигтэй тохиолдолдууд бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 5 хоногийн турш 300-гаас буухгүй байгаа билээ. Энэ нь Солонгос улсын хувьд Ковид-19 халдвараас үүдэлтэй 3 дахь удаагийн хүндхэн нөхцөл байдал болж байна.
Нийгмийн зай барих хөл хорионы 2-р шатанд шилжсэнээр Nihgt club, bar зэрэг шөнийн цэнгээний газрууд хаалгаа барьж, хоолны газрууд болон бусад үйлчилгээний газрууд оройн 21 цаг хүртэл үйлчилгээ явуулах боломжтой. Мөн хурим найр, уулзалт, арга хэмжээнүүд 100 хүнээс хэтрэхгүй байхыг анхаарууллаа.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스