Ардчилсан намын төлөөлөгч Ли Наг Ён, өөрийгөө тусгаарлах тухай мэдэгдлээ

2020-11-23 11:35

Солонгос улсын ардчилсан намын төлөөлөгч Ли Наг Ён 11 сарын 22-нд өөрийн фэйсбүүк хуудсандаа 12 сарын 3 хүртэл өөрийгөө тусгаарлах тухай Жунру дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авснаа зарлажээ.

 Тэрээр 19-нд танилуудын хүрээнд оройн зоогны уулзалт хийсэн бөгөөд тэрхүү уулзалтанд ирсэн нэгэн хүн Ковид-19 халдварын сэжигтэй байсан тул уулзалтанд оролцсон хүмүүсийг өөрсдийгөө тусгаарлах тухай мэдэгджээ.

Ли төлөөлөгчийн хувьд тухайн өдөр Корона вирусын шинжилгээ өгч сөрөг гарсан тухайгаа зарласан бөгөөд тэрээр 2-р сараас эхлэн нийт 6 удаа Корона вирусын шинжилгээ өгч байгаа бөгөөд бүгд хариу нь сөрөг гарчээ. Мөн Эрүүл мэндийн төвийн заавраар өөрийгөө нийт 2 удаа тусгаарласан байна.

Тэрээр “Би Эрүүл мэндийн төвийн гаргасан шийдвэрт үнэнч хандаж, дагаж мөрдөх болно. Цаашдаа хурал, уулзалтууддаа цахимаар оролцох болно” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх