Сөүл хотод маргаашнаас эхлэн 'Арван сая иргэдийн яаралтай зогсох цаг' хөдөлгөөн өрнүүлж, нийгмийн зай барих хөл хорионы 2-р шатны шаардлагууд дээр нэмж хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Энэхүү журмын хүрээнд маргаашнаас эхлэн оны эцэс хүртэл Сөүл хотын автобусуудын тоог 20 хувиар бууруулж, 11 сарын 27-ноос эхлэн шөнийн 22 цагаас хойш батлагдсан чиглэлийн дагуух метроны галт тэргүүдийн сүүлчийн цагийг нэг цагаар урагшлуулахаар болжээ.
Мөн 10 хүнээс дээш уулзалтуудыг хориглолоо.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스