Согтуугаар жолоо барихын эсрэг 2 сарын турш эрчимтэй шалгалт хийгдэнэ

2020-11-24 13:40


Сөүлийн цагдаагийн газар өнөөдрөөс (24) -ээс ирэх оны 1-р сарын 23-ны хооронд хоёр сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авч эхэллээ.
Цагдаа нар Сөүл хотын согтуугаар зам тээврийн осол гарах боломжтой газрууд болон зугаа цэнгэлийн газруудыг оролцуулаад 426 газарт өдөр бүр 9-21 цагийн хооронд хяналт, шалгалт хийхээр төлөвлөж байна.

Тодруулбал, Корона 19-ийн тархалтыг харгалзан үлээхгүйгээр илрүүлдэг контактын бус төхөөрөмж ашиглахаар төлөвлөжээ. Цагдаагийн албан хаагчид цахилгаан боард, дугуй унасан иргэдэд хүртэл хяналт шалгалт тавих талаар мэдээллээ.

Э.Нарангарав 

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх