Ирэх оны эхээр Солонгос улс, дэлхийн анхны Коронагүй улс болно.

2020-11-25 11:11

Био, эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг “Celltrion” компаний захирал Со Жон Жин энэ сарын 20-ны өдөр өгсөн ярилцлагадаа “Дэлхийн вакцины үйлдвэрлэлийн хэмжээ хангалттай байгаа ч Корона вирусын эсрэг вакцин, эмчилгээний хувьд хангалтгүй байна. Гэвч Солонгосын ард түмэн үүнд санаа зовох хэрэггүй" гэж хэлжээ.

“Celltrion” компани нь “Корона 19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэж, 2-р шатны клиник туршилтыг 11-р сарын 23-ны өдрөөс хийж эхэлсэн бөгөөд шинжилгээний эцсийн хариу гарахад нэг сар орчим хугацаа шаардагдах ажээ. Тиймээс 12 сарын 21-нээс вакциныг хэрэглэж болох эрхийн бичиг авах хүсэлтээ өгөх боломжтой болох гэнэ. “Хэрвээ вакциныг зах зээл дээр гаргах эрхийг өгвөл ирэх оны хавар гэхэд Солонгосын ард иргэд Коронагаас айхгүй болж, маскгүй хэвийн амьдралдаа эргэж орох болно” гэжээ.

Одоогийн байдлаар Румын улсад хийгдэж буй клиникийн 2-р шатны туршилтын явцад эмчилгээний үр дүн, аюулгүй байдал нь маш сайн болох нь батлагдсан бөгөөд Celltrion компани нь Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас зөвшөөрлийн дагуу 100,000 хүнд зориулсан вакцин аль хэдийн үйлдвэрлэж эхэлжээ.

 Корона вирусын гурав дахь дэгдэлт гарч байгаатай холбогдуулан титмийн эмчилгээ, вакцин боловсруулах тал дээр эмийн үйлдвэрүүд илүү анхаарч ажиллаж байгаа ч, био эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг Celltrion компани нь титмийн эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр дотоодын компаниудын дундаа тэргүүлж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж:한겨레

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх