Гуанжу хотын Шинсэгэ компани Монгол гэр бүлд 10.000.000 воны тусламж үзүүллээ

2020-11-27 11:35

11 сарын 25-ны өдөр Гуанжу хотын Шинсэгэ компани “Азийн гэрэлт нийгэмлэг” төвөөр дамжуулан Монгол гэр бүлд 10.000.000 воныг хандивлажээ.

Уг гэр бүлийн хувьд 2007 онд эх орондоо хуримаа хийж, түүнээс хойш хүүхэдтэй болохгүй байсан тул Солонгос улсад ирж үр тогтоох эмчилгээ хийлгэн 2015 онд анхны үрээ өлгийдөн авчээ.

Нярай дутуу төрсөн тул Солонгос улсад байнга ирж очин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноор эдийн засгийн хувьд хүндрэл учирч эхэлжээ.

Мөн эхнэр Энхчимэг нь хөхний хорт хавдартай гэж оношлогдсон тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатайн улмаас ойр дотны найз нөхөд, гэр бүлийн хүмүүсийн тусламжийг авсан ч эмчилгээний зардал дутаж, эмчилгээ хийлгэхэд хүндрэл гарсан бөгөөд энэ талаар сонссон Гуанжу хотын Шинсэгэ компаний зүгээс эмчилгээний зардал 10.000.000 вон хандивлахаар болжээ.

Энэхүү компаний төлөөлөгч Ли Дун Хүн хэлэхдээ “ Коронагаас болж хүндхэн нөхцөл байдалд байгаа ард иргэд их байгаа ч бүгдэд нь тусалж чадахгүйдээ сэтгэл өвдөж байна. Энхчимэгийн хувьд эмчилгээгээ сайн хийлгээд хурдан эдгэрэхийг хүсье” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아시아경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх