Өршөөлийн аянтай холбогдуулан Цагаачлалын албанаас мэдэгдэл гаргалаа

2020-06-09 09:41

БНСУ-ын Цагаалалын албанаас Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдэд зориулж өршөөлийн аяныг 2020.07.01-ний өдөр хүртэл зарласан билээ. 

Корона вирусын улмаас өршөөлийн аянд хамрагдаж эх орондоо буцахыг хүссэн иргэд багагүй эргэлзээнд ороод байгаа билээ.

Гэвч Солонгос улсын цагаачлалын албанаас өөрийн улс руу нутаг буцаж чадахгүй байгаа хууль бусаар оршин суугч гадаад иргэд нь сайн дураар нутаг буцах мэдэгдэл гаргах хугацааг 2020 оны 6-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож баайгааг мэдэгдэж байна.

Ингээд 2020 оны 7-р саырн 1-ны өдрөөс эхлэн сайн дураар нутаг буцах мэдэгдэл өгсөн иргэдэд торгууль ногдуулахаа мэдэгдлээ.

Харин 6-р сарын 30-ны өдрөөс өмнө сайн дураар нутаг буцах мэдэгдлээ гаргасан  тохолдолд корона вирусын улмаас нислэггүй учраас явах боломжгүй иргэдэд онгоц нистэл буюу 7-р сарын 1-ны өдрөөс хойш  торгууль ногдуулахгүй бөгөөд мөн тус улсад дахин зорчих, олон удаагийн визтэй болох боломжуудыг олгох эрх хэвээр хадгалагдана гэж хмээн мэдэгдлээ.

Мөн энэхүү өршөөлийн аянд хамрагдан иргэн та явах өдрөө онгоцны буудал дээр нисэхээс  4 цагийн өмнө  очин Цагаачлалын албанд очин сайн  дураар нутаг буцаж буй тодорхойлолтоо нэмжавахыг сануулж байна.

Өршөөл зарласан хугацаанд багтаж нутаг буцаж чадаагүй тохиолдол гаалиар гарах үед хэдэн жил, хэд сар оршин суусан хугацааг тооцоолон Торгууль төлөх арга хэмжээ авах болж байгаа тул үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлийг та бүхэн эндхийн цагаачлалын албаны 1345-луу залгаад #7 гэсэн товчыг дарж монгол ажилтнаас аваарай.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх