Гадаадад гацсан иргэдийн төлөөх жагсаалыг энэ сарын 16,20,24,28-нд Монгол ардын намын байрны үүдэнд хийхээр товложээ
Монгол улсын үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 18-д заасны дагуу
...18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно...
гэж заасныг үндэслэн гадаадад гацсан иргэдийн эрх зөрчигдөөд байгааг анхааралдаа аван нэн даруй арга хэмжээ авахыг эрх баригч намаас шаардан Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөн, Монгол туургатан төв холбоо, Урбан иргэдийн форум, Зон олны намтай хамтран жагсаалыг зохион байгуулахаар ажиллаж байна.