Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярт “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү?” хэмээх асуулт ирэхэд “Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд уг өвчин тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” хэмээх хариултыг өглөө.