Сөүл хот, 5-аас дээш хүн цуглахыг хориглоно

2020-12-21 11:30

Сөүл хотын захиргаа өнөөдөр 14 цагаас "5-аас дээш хүн цуглахыг хориглох" тухай шийдвэрийг албан ёсоор зарлах гэнэ.

Энэхүү шийдвэрийг энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд Сөүл хотоос гадна Гёнги муж хүртэл хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Энэ сарын сүүлээр Шинэ жилийн арга хэмжээ, уулзалт цуглаан ихсэх болсонтой холбогдуулан илүү өндөр, хатуу арга хэмжээг авах шаардлагтай хэмээн үзэж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх