Дипломат болон албан 230 паспортыг хүчингүй болгожээ

2020-12-21 14:14

Дипломат болон албан гадаад паспортны хяналтыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг үндэслэн 2016-2019 онд олгосон нийт 230 паспорт /дипломат - 34, албан – 196/-ыг хүчингүй болгожээ.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 3 удаагийн тушаалаар нийт 7293 паспорт буюу 6333 албан, 960 дипломат паспортыг тус тус хүчингүй болгоод байна.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх