Баянзүрх дүүргийн эмнэлгээс дахин шинэ голомт үүсчээ

2020-12-21 14:48

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 12 сарын 11-16-ны хооронд эмчлүүлж, эмнэлгээс гарсан 8 иргэнээс Корона вирусын шинж илэрчээ.

Эдгээр 8 тохиолдолууд нь зарим нь ажил үүргээ гүйцэтгэж, нийгмийн харилцаанд орсон бол зарим нь гэрээсээ гаралгүй гэртээ байсан хэмээжээ. Тиймээс тэдгээрийн хавьталыг тогтоож, ажлийн газрынх нь хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авчээ.

Мөн 12 сарын 8-16-ны хооронд БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гарсан хүмүүсийг бүртгэж, дахин шинжилгээ хийж байгаа бөгөөд нийт 300 гаруй иргэд хамрагдах гэнэ.

Одоогийн байдлаар албан бус эх сурвалжийн мэдээлэлснээр БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн шинэ голомтоос сүүлийн 24 цагийн дотор 30 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс тус дүүрэгт хөл хорио тогтоож, "Тэг" зогсолт хийж болзошгүй нөхцөл үүсээд байгаа гэнэ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх