24-нөөс эхлэн цанын бааз, аялал жуулчлалын газрууд үйл ажиллагаагаа зогсооно

2020-12-22 10:37

12 сарын 22-ны 00 цагийн байдлааар Солонгос улсад Корона вирус шинээр илэрсэн 869, шинжилгээнд хамрагдсан 4691, нас барсан 24 байна.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Сөүл, Гёнги, Инчон зэрэг хотууд хорио цээрийн чанга дэглэмд орж энэ сарын 24-нөөс 1 сарын 3 хүртэл 5-аас дээш хүнтэй уулзалт цуглааныг хориглох тухай мэдэгдэл хийсэн.

Энэхүү мэдэгдлийн дагуу цанын бааз болон аялал жуулчлалын газрууд 1 сарын 3 хүртэл үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Хоолны газар болон, дэлгүүр март, зочид буудал, үйлдвэр зэрэг олон хөлийн газрууд хорио цээрийн дэглэмийг чанга мөрдөж, хүмүүс хоорондын зай болон ариутгалын ажиллагаагаа дээд төвшинд барьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 노컷뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх