"21 цагийн хооллолт" челлэнж зарлажээ

2020-12-22 11:14

 

Корона вирусны улмаас хамгийн ихээр хохирол амсаж байгаа хүмүүс бол хувиараа жижиг дунд бизнис эрхэлдэг иргэд билээ.

Тэр дундаа Нийгмийн харилцаанд зай барих 2-р шатнааас эхлээд хоолны газрууд эдийн засгийн хүндхэн байдалд орж эхэлжээ.

Тиймээс Солонгос улсын ард иргэд хоолны газруудаа дэмжих, дэм өгөх зорилгоор онлайн цахим хуудсуудаар "21 цагийн хоолны челлэнж" эхлүүлсэн байна.

Энэхүү челлэнжиийг Чүнчон дүүргийн Сосан хотын дарга Мэн Жон Ху эхлүүлсэн бөгөөд Сосан хотын ард иргэд идэвхтэйгээр нэгдэж эхэлжээ.

21 цагаас хойш хоолны газрууд зөвхөн захиалгын хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа тул захиалсан хоолныхоо зургийг өөрийн цахим хуудсандаа тавьж, 3 найзаа дуудаж челлэнждээ нэгдэхийг уриалах ажээ.

Солонгос улсад хүргэлтийн хоолны үйлчилгээ хамгийн сайн хөгжсөн байдаг ба Ковид 19-ын улмаас хоолны газрууд 21 цаг хүртэл үйлчлэгчдээ хүлээн авч, 21 цагаас хойш хүргэлтийн хоолны үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 노컷뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх