Инчон нисэх онгоцны буудал дээр Ковидын шинжилгээ хийлгэх боломжтой болжээ

2020-12-28 11:33

12 сарын 31-нээс эхлэн Инчон нисэх онгоцны буудал дээр Корона19 шинжилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болжээ.

Онгоцны буудал дээр Корона19-ын шинжилгээний төв байршиж ажиллаж буй анхны улс бөгөөд Корона 19-ын шинжилгээний хуудас заавал авах шаардлагатай оронруу зорчиж буй зорчигчид шинжилгээ өгөх боломжтой ба шинжилгээ нь үнэ төлбөртэй хийгдэх ажээ.

Мөн энэ төвөөс эсийн шинжилгээ(PCR) болон дархлааны шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд PCR шинжилгээ нь дунджаар 24 цаг зарцуулдаг бол энэ төв дээр 6-7 цаг, дархлааны шинжилгээ нь 1 цаг зарцуулах гэнэ.

Үзлэг шинжилгээний зарим үнэ нь гадаад болон дотоод иргэдийн хувьд ялгаатай бөгөөд Солонгос хүний үзлэгийн үнэ-16140вон (амралтын өдөр болон шөнийн цагаар 20140вон), PCR шинжилгээ 79010 вон, дархлааны шинжилгээ 50000 вон, Ковид19 шинжилгээний бичиг 30000 вон бол Гадаад хүмүүсийн хувьд үзлэгийн үнэ 24210 вон (амралтын өдөр болон шөнийн цагаар 30210вон), PCR шинжилгээ 118520 вон, дархлааны шинжилгээ 50000 вон, Ковид19 шинжилгээний бичиг 30000 вон байна.

Энэхүү шинжилгээний төв нь 1-р терминал дотор B1 давхарт байрлах ба өглөө 9 цагаас оройн 6 цаг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 경향신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх