Англи улсад тархаад буй Корона 19-ын шинэ төрлийн вирус Солонгос улсад анхны тохиолдолд илэрчээ.
12 сарын 28-ны өдөр Солонгосын халдвараас урьдчилан сэргийлэх бодлогын хорооноос " Англи улсаас ирсэн 3 зорчигчоос шинэ вирусны шинж тэмдэг илэрлээ" хэмээн мэдэгдэл хийжээ.
Эдгээр хүмүүс нь Лондонд амьдардаг байсан бөгөөд 22-ны өдөр хилээр орж ирсэн байна.
Үүнээс гадна өнгөрсөн 8, 13-ны өдрүүдэд Англиас ирсэн 1 гэр бүлийн 4 иргэнд дахин шинэ вирусны шинжилгээ хийж байгаа гэнэ.
Англи улсад тархаад буй энэхүү шинэ төрлийн вирус нь тархалтын хувьд 70% илүү хүчтэй гэж оношлогдоод байгаа бөгөөд Солонгос улс нь энэхүү вируснаас хамгаалах үүднээс 12 сарын 23-наас эхлэн Англи улсын агаарын хилийг хаасан байна.
Мөн энэхүү шинэ вирусаас урьдчилан сэргийлж, дэлхийн 40 гаран орон Англи улсын агаарын хилийг хаажээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 노컷뉴스