Солонгосын засгийн газар "Агаарын хилээ бүрэн хаах" тал дээр хэлэлцэж байна

2020-12-28 14:34

Англи улсад илрээд буй шинэ вируснаас хамгаалах зорилгоор Япон улс 12 сарын 28-наас 2021 оны 1 сарын сүүл хүртэл агаарын хилээ бүрэн хааснаа мэдэгдсэн.

Солонгос улсын хувьд 12 сарын 23-наас эхлэн Англи улсын агаарын хилийг хаасан бөгөөд өнөөдөр буюу 28-ны засгийн газрын хуралдаанаар гишүүн Хан Тэ Гён "Бүх улсын хилийг хаах" тухай санал оруулжээ.

Тэрээр " Нийгмийн харилцаанд зай барих 2.5 шатанд шилжин 3 долоо хоногийн нүүрийг үзлээ. 3-р шатнаас ч чанга дэглэм бүхий 5 хүний уулзалтыг хорьсон журам гаргасан ч энэ нь төдийлөн нөлөө өгөхгүй байна.

Манай улсын хувьд аль хэдийнээ Ковид19 вирусыг барьж чадахгүй түвшинд хүрсэн. Гэтэл энэ шинэ вирус нь 70% илүү хурдацтай тархах аюултай байтал манай улсад одоогийн нөхцөл байдалд орж ирвэл гамшиг болох нь тэр. Тийм учраас эртнээс бүх хилээ хааж, бага дээр нь зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал байна" хэмээн ярьжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 중앙일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх