Хүргэлтийн хоолны апплекэйшн ашиглан 4 удаа хоол захиалсан тохиолдолд 10.000 вон буцааж олгохоор болжээ

2020-12-29 11:35

Корона19 вирусны улмаас ард иргэд болон жижиг дунд үйлдвэрлэлүүд ихээхэн хүнд байдалд ороод байгаа билээ. Нэн ялангуяа хоолны газруудын хувьд хорио цээрийн дэглэмээс хамаарч эдийн засгийн томоохон хохирлуудыг амсч байгаа тул тэднийг дэмжих зорилгоор Солонгос улсын ХААЯ болон банк санхүүгийн компаниуд хамтран нэгэн хөнгөлтийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр болжээ.

Солонгос улсын Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр буюу 29-ны 10 цагаас эхлэн хүргэлтийн хоолны апплекэйшн ашиглан 20.000 воноос дээш 4 удаа хоол захиалж, картаар тооцоо хийсэн тохиолдолд дараагийн сард картны компани 10.000 воныг картанд эргүүлэн олгохоор болжээ.

Энэхүү хөнгөлтийг авч болох 7 апплекэйшн байгаа бөгөөд Бэдал тиггиб (배달특급),Үймэпиу (위메프오), Моггэби (먹깨비), Бэдалын минжуг (배달의민족), Ёугиёу (요기요), Күфан ичи (쿠팡이츠), Пэйку 페이코(PAYCO) зэрэг хамрагджээ.

Картны компаний хувьд Күүкмин(국민), Нунхёб(농협), Лотте(롯데), ПиСи(비씨), Үри(우리), Самсон(삼성), Шинхан(신한), Хана(하나), Хёндэ(현대) зэрэг 9 компани хамрагдсан байна. Мөн картны компаниасаа хамаарч өдөрт дээд тал нь 2 удаа захиалга хийх боломжтой гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх