Англиас гаралтай Корона вирусны шинэ төрөл гэж юу вэ?

2020-12-29 17:20

Шинэ төрлийн Корона вирус гэж юу вэ?

Энэхүү вирус нь Англи улсад анх 9 сард илэрсэн  Ковид19-ын нэгэн шинэ төрлийн вирус бөгөөд халдвар тархах процессын хувьд 70% илүү хурдтай, дахин халдвар сэдрэх боломжтой ажээ . Мөн бага насны хүүхэд илүү халдвар авахад амархан гэж судалгаагаар тогтоосон байна.  Тиймээс илүү эрсдэлтэй, аймшигтай вирус гэж үзжээ.

Илрэх шинж тэмдэгийн хувьд Корона вирустай ижил бөгөөд ханиах, халуурах, үнэртэх болон амтлах мэдрэмж алдагдах зэрэг шинж тэмдэгүүд илрэх ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэхдээ зарим хүмүүсийн хувьд хоолой өвдөх, гүйлгэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байна гэжээ.

Шинж тэмдэг дарааллын хувьд:

халуурах - ханиалгах - толгой болон биеийн булчингууд өвдөх - дотор муухайрч бөөлжих - гүйлгэх

Энгийн ханиадны хувьд халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч болох ч дээрх дарааллаар шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарч, халууны хэмжээ 37.5-аас дээш байх тохиолдолд Корона шинжилгээ өгөх хэрэгтэй гэнэ.

Англиас гаралтай Корона вирусны шинэ төрөл, Солонгос улсад одоогоор 3 тохиолдол бүртгэгдээд байна.

Солонгос улсын халдвар хорио цээрийн албаны дэд дарга Юн Тэ Ху хэлэхдээ " Шинэ вирусны хувьд дотоодоос огт илрээгүй байгаа бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн вирусыг илрүүлж, хорионд оруулан, үзлэг шинжилгээ хийж байна" хэмээн хэлжээ.

Англи улсад тархаад буй шинэ төрлийн вируснаас гадна Өмнөд Африкид бас нэгэн шинэ төрлийн вирус илрээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Солонгос улсад тохиолдол бүртгэгдээгүй байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх