Дунбү цагдан хорих төвд хоригдож буй иргэд цонхоороо тусламж хүсч байна

2020-12-30 11:44

Сөүл хотын Дунбү цагдан хорих төв болон ахмадын асрамжийн газруудаас Корона вирусын халдвар илэрч нийт халдвар авсан иргэдийн тоо болон нас барсан иргэдийн тоо огцом өсөхөд хүрээд байна.

12 сарын 30-ны байдлаар Дунбу цагдан хорих төвөөс шинээр 30 тохиолдол бүртгэгдэж нийт 792 болж 1 хүн нас баржээ.

29-ны үдээс хойш Дунбү цагдан хорих төвийн цонхоор " Авраарай, Нэг өрөөнд халвартай 8 хүн хамт байна", " Гадагшаа захидал бичих, мэдэгдэхийг хориглож байна", зэрэг бичиг өргөж хэвлэл мэдээллийнхэнд харуулсан байна.

Дунбү цагдан хорих төвөөс 12 сарын 14-нд анхны тохиолдол илэрсэн бөгөөд Хууль зүйн яамнаас тухайн үед яаралтай оновчтой арга хэмжээ аваагүйгээс ийнхүү хүнд байдалд орлоо хэмээн үзэж байгаа ажээ.

Мөн Дунбу цагдан хорих төвөөс Намбу хорих ангируу шилжүүлсэн 16 хүнээс Корона вирус илэрсэн бөгөөд халдвар тархсан байж болзошгүй тул дахин үзлэг шинжилгээнд хамруулж байгаа гэнэ.

БНСУ-д 12 сарын 30-ны 00 цагийн байдлаар шинээр Ковид19 вирусны халдвар авсан иргэдийн тоо 1050 бүртгэгдэж нийт 59773 боллоо.

Үүнээс дотоодоос 1025, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 25 хүн байгаа бөгөөд Сөүл 383, Гёнги 274, Инчон 48 зэрэг төвийн хэсүүдээр нийт 705 хүн бүртгэгдэж, хөдөө орон нутгуудаар нийт 320 тохиолдол бүртгэгдсэн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх