БНСУ-д Ковид19 вирусны шинэ тохиолдол 1020 бүртгэгдлээ

2021-01-04 12:44

1 сарын 4-ны 00 цагийн байдлаар БНСУ-д Ковид19 вирусны шинэ тохиолдол 1020 бүртгэгдлээ.

Солонгос улсын халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 1 сарын 4-ны 00 цагийн байдлаар Корона вирусын шинэ тохиолдол улс дотроосоо 985 хүн, гаднаас зөөвөрлөгдсөн 35 хүн бүртгэгдлээ хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн 1-ний өдрийн 00 цагийн байдлаар 1029 хүн Корона вирусын халдвар авсан байсан бол амралтын өдрүүдийн 2 хоногт 824 хүн, 657 хүн болж буурсан. Гэвч дахин 1000 давлаа.

Бүс нутгуудаар хэсэгчлэн үзвэл Сөүл хотод 324 хүн, Гёнги муж 260 хүн, Инчён хот 101 хүн шинээр бүртгэгджээ.

Гаднаас орж ирсэн тохиолдол нь нийт 35 хүн бүртгэгдсэн бөгөөд үүний 22 нь Солонгосын иргэн, 11 нь гадаад иргэд байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: KBS news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх