Барилгын ажил эрхэлж байсан 10 ажилтнаас Корона вирус илэрчээ

2021-01-06 12:14

1 сарын 4-ны өдөр Гёнги мужийн Яанжү хотын нэгэн барилгын ажил дээр ажиллаж байсан 10 хүнээс Корона вирус илэрчээ.

Эдгээр иргэдийн цөөнгүй ажилчид нь Монгол иргэд байсан бөгөөд Инчон хотын ажилд жуулчилдаг төвөөр дамжуулан ирж ажиллаж байсан байна.

Энэхүү ажил жуулчилдаг төвийн нийт 22 иргэний 10 нь эерэг, 12 нь сөрөг гарсан бөгөөд Хорио цээрийн байгууллагаас тус барилгын ойролцоох газруудын нийт 994 иргэнийг шинжилгээнд хамруулж 879 нь сөрөг хариу гарч, 64 нь одоогоор хариугаа хүлээж байгаа гэнэ.

1 сарын 6-ны 00 цагийн байдлаар Солонгос улсад шинээр Корона вирусын 840 тохиолдол бүртгэгджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 양주 뉴스1

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх