Энэ долоо хоногийн сүүлээр хүйтний оргил үе болно

2021-01-06 17:03

Солонгос улсын цаг уурын албаны газраас Умардаас өмнөд рүү чиглэсэн хүйтэн агаарын нөлөөгөөр нийт нутгаар хүйтний давалгаа үргэлжилж 7-9 хоногт энэ өвлийн хүйтний оргил үе болох төлөвтэй байна хэмээн мэдэгдлээ.

Хүйтэн агаар аажмаар орж ирэн энэ сарын 5-ны шөнөөс эхлэн агаарын температур буурч, 6-ны өглөө төвийн бүсийн температур -10 хэмээс доош, өдөртөө 7-оос -10 хэмээс доош унаж хүйтэн давалгаанд орох гэнэ.

8-ны өглөө зарим төвийн бүс нутгаар -20 градусаас доош температурт хүрч, 10-ны өдөр хүртэл төвийн бүс нутгаар өглөөний температур -15 градус хүйтэн байх аж.

Одоо мэдэрч буй бодит температураас 10 градусаар доогуур байх тул эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй хэмээн цаг уурын албанаас анхаарууллаа.

Энэхүү хүйтний эрч ирэх 13-ны өдрөөс эхлэн хэвийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Цаг уурын албаны шинжээч хэлэхдээ, "Энэ долоо хоног дуустал -10 хэмээс доош хүйтний эрч чангарч байгаа тул гадаа ажилладаг хүмүүс болон өндөр настнууд хүйтэнд даарч ханиад тусах зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх