Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагин орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав.
Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.
Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.