Сөүл хотод их хэмжээний цас орж, 274 усны тоолуур болон 7 усны хоолой хөлджээ

2021-01-07 12:02

1 сарын 6-ны үдээс хойшоос эхлэн Сөүл хотод их хэмжээний цас орж, замын хөдөлгөөнд хүндрэл учран 7-ны өглөөнөөс эхлэн халитаргаа, түгжрэл үүсэн зам тээврийн осол аваарууд гарч замын хөдөлгөөн удааширч байгаа тул метро, автобусны шугамын тоог ихэсгэх арга хэмжээ авчээ.

Улс даяар нийт 17000 хүн цас цэвэрлэх ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд 274 усны тоолуур болон 7 усны хоолой хөлдсөн байна .

Замын хувьд Жоннам мужын 7, Гённам мужын 4, Чүннам мужын 3 газар зэрэг нийт 18 замын чиглэлүүдэд онцгой анхааран хяналт тавьж ажиллаж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар орон даяар гамшигийн болон аюулгүй байдлын эсрэг арга хэмжээ авах бүсийн штаб болон холбогдох байгууллагуудад 17000 хүн, 8235 техник хэрэгсэл, 76000 тонн цас цэвэрлэх материал дайчилж байна.

Мөн 15000 хүн онцгой байдлын бүсүүдэд ажиллаж, малын хашаа хороо, ногооны хүлэмж, хуучин байшин, оромж зэрэг 7930 газрын аюулгүй байдлыг шалгаж, ганцаараа амьдардаг ахмад настан болон 225000 эмзэг бүлгийн хүмүүсийн аюулгүй байдлыг шалгаж анхаарч ажиллаж байна хэмээн мэдээлэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх