Гадаадууд Солонгосын шарсан тахиаг хүсэмжит хоолоор нэрлэжээ

2021-01-07 14:34

Солонгос улсын Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр "2020 оны гадаад хэрэглэгчдийн судалгаа"-ны үр дүнд өнгөрсөн жилийн 8-9 сард гадны 16 хотын иргэдийн дунд Солонгос хоолны судалгаа явуулж, судалгааны үр дүнд 1-д Шарсан тахиа, 2-т кимчи, 3-т бибимбаб буюу холисон будаа оржээ.

Мөн хамгийн ихээр идэхийг хүсдэг хоолны судалгаагаар 1-т шарсан тахиа, 2-т бибимбаб, 3-т бүлгуги буюу амталсан мах орсон байна.

Өнгөрсөн 2018-2019 оны судалгаанд шарсан тахиа мөн адил тэргүүн байр эзэлж байсан бөгөөд шарсан тахиа нь Солонгос улсын нэрийн хоол болох магадлал өндөр байна хэмээн судлаачид үзэж байгаа гэнэ.

Солонгос үндэсний хоол идэж үзэж байсан, туршлагатай гадаад иргэдийн хувьд Кимчийг хамгийн тааламжтай хоолоор дурьдаж байсан бол 2-т бибимбаб, 2-т шарсан тахиаг нэрлэсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн хэлэхдээ "Коронагийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндэд тустай хоол хүнсийг илүү чухалчилж үзэх болсон. Тиймээс манай улсын эрүүл хоолны төлөөлөл кимчиг сонгон идэх нь ихсэж байна" гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 조선뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх