Казиногийн гадаад ажилтан бэлэн 14.5 тэрбум вон хулгайлжээ. Гэвч тэр мөнгө нь Казинод хамааралгүй мөнгө...?

2021-01-07 15:27

Солонгосын Жэжү хотын Лэндин казино 14.5 тэрбум вон аван ул мөргүй алга болсон 50 орчин насны эмэгтэйг Жэжү хотын цагдаагийн газраас мөрдөн сурвалжилж байна.

14.5 тэрбум вон бэлэн мөнгөөр аван алга болсон эмэгтэй Малайз иргэншилтэй бөгөөд тус казиногийн санхүү хариуцсан мэргэжилтэн байжээ.

Одоогийн байдлаар Жэжү хотын цагдаагийн газраас энэхүү хэргийг гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөнгийн түвшинд шилжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бэлэн мөнгийг нэг дор авч гарсан уу? эсвэл эртнээс бага багаар гаргаж байсан уу? зэргийг мөрдөн ажиллаж байгаа гэнэ.

Тодруулбал, Лэндин казиног ажиллуулдаг Ramjeong Entertainment Korea компани 1 сарын 4-ны өдөр мөнгө алга болсон тухай мэдэгджээ.

Тус казиногийн санхүүгийн ажилтан эмэгтэй шинэ жилийн үеийн амралтын өдрүүдэд амраад дахин ажилдаа ирээгүй байна.

Алга болсон мөнгө 50.000 вон дэвсгэртээр 291200 ширхэг буюу 291кг жинтэй бөгөөд 15 ширхэг 20кг алимны хайрцганд хувааж хийх хэмжээний байжээ.

Тиймээс энэ бэлэн мөнгийг хэрхэн гадагш нь гаргасан байж болох талаар ойр орчмын хяналтын камер зэргээр хайж, мөрдөж байгаа гэнэ.

Хамгийн сонирхолтой нь уг бэлэн мөнгө тус Казинод хамааралтай мөнгө биш гэнэ.

Ramjeong Entertainment Korea компаний албан тушаалтан "Алдагдсан мөнгө бол толгой компани Ландинг Интернэшнл Группийн эзэмшилийн мөнгө. Тиймээс Казинод хамааралгүй" гэжээ.

Шууд хамааралгүй хөрөнгийг Чежү хотын казинод яагаад хадгалдаг байсан, бэлэн мөнгө ямар зориулалттай байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chusonnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх