Өнөөдрөөс эхлэн 19 наснаас доош өсвөр насныханд спорт сургалтын газрууд үйлчилнэ

2021-01-08 11:13

Солонгос улсын засгийн газраас фитнесс клуб болон, дотор үйл ажиллагаа явуулдаг спорт сургалтын төвүүдийн нийгмийн харилцаанд зай барих 2.5 шатны хориог цуцлахаар болжээ.

1 сарын 8-наас эхлэн 19 наснаас доош өсвөр насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх болзолтойгоор дотор үйл ажиллагаагаа явуулдаг бүх спорт сургалтын төвүүд(фитнесс клуб, сургалтын төв, спорт заал, сагс, бильярд, теннис, боулинг, усан сан, бейсбол гэх мэт дотор үйл ажиллагаа явуулдаг бүх сургалтын төвүүд) үйл ажиллагаагаа явуулж эхлэх бөгөөд 9 хүнээс илүү нэг дор цуглахыг хоригложээ.

Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн ахлагч Сун Ён Лэ хэлэхдээ " Дотор үйл ажиллагаагаа явуулдаг спорт заал болон сургалтын газрууд 6 долоо хоногийн турш үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан үзэж халдвар, өвчнөөс урьдчилан сэргийлэх стандарт, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгохоор боллоо" хэмээн хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Newsis

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх