Л.Мөнхтүшиг "1 сарын 15-д тусгай үүргийн нислэгээр 150-160 иргэнээ авах тул ЭСЯ-ны гадна ирэхгүй байхыг хүсье"

2021-01-08 12:29

БНСУ руу 1 сарын 15-нд тусгай үүргийн нэг удаагийн нислэг үйлдэж 150-160 иргэдээ татан авахаа ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдлээ.

Тэрээр " Иргэдээ татан авах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна.

Эх орондоо ирэх хүсэлтэй нийт 6787 иргэд гадаадад байгаагааас БНСУ-д 4000 гаруй нь байгаа. Үүнээс нэн яаралтай ирэх шаардлагатай 1500 гаруй иргэд байна. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд ЭСЯ-нд олноор ирж байгаа нь тус улсад мөрдөж буй хөл хорионы дэглэмийг зөрчиж байна. Тиймээс ЭСЯ дээр очихгүй байхыг хүсье" гэжээ. Мөн тэрээр 1 сарын 6-нд ирсэн нислэгээр ЭСЯ-ны 30, НҮБ-ын хоёр ажилтан болон манай улсын 5 иргэн ирсэн. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан гэв.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх