БНСУ-ын Ерөнхийлөгч "2-р сараас эхлэн ард иргэдээ бүгдийг нь үнэгүй вакцинд хамруулна"

2021-01-11 10:40

1 сарын 11-ны 00 цагийн байдлаар Солонгос улсад Корона вирусын тохиолдол 451 бүртгэгджээ. Үүнээс 419 нь дотоодоос илэрсэн бөгөөд 32 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Төвийн бүсүүдийн 2.5-р шатны хорио болон хөдөө орон нутгийн 2-р шатны хөл хорио 1 сарын 17 хүртэл сунгагдсан. "Энэхүү нийгмийн харилцаанд зай барих хөл хорионы журмыг цаашид хэрхэн шийдэх талаар энэ долоо хоногийн хурлаар хэлэлцэнэ" хэмээн Ерөнхий сайд Жон Сэ Гюн мэдэгдсэн бөгөөд "Сүүлийн үед халдвар авсан иргэдийн тоо буурч байгаа нь сайхан байгаа ч нөгөө талаар жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчид маань үнэхээр хүнд нөхцөлд байгаа нь сэтгэл өвтгөж байна" хэмээн хэлжээ.

Мөн өнөөдөр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, " 2 сарын эхээр иргэдээ бүгдийг нь үнэгүй вакцинд хамруулах болно" хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх