Тэгбэний ажилчдаас Корона вирус илэрсэнээр хүргэлтийн үйлчилгээ удааширч байна

2021-01-11 13:42

Энэ сарын эхээр Солонгосын номер нэг хүргэлтийн үйлчилгээний CJ Дэхан Тунүн (대한통운) компаний Ганнам дүүргийн ялган түгээх салбарын ажилтнаас Корона вирус илэрч, тэрхүү салбарыг болон ойролцоох салбарууд, хүргэлтийн үйлчилгээг зогсоосон байна.

Энэ мэтчилэн Лужэн тэгбэ (로젠택배) зэрэг тэгбэ үйлчилгээний газруудын ажилчдаас Корона вирусын шинж илэрсэн тохиолдол багагүй бүртгэгдсэнээр Тэгбэ үйлчилгээний ажил нийтдээ удааширч, ард иргэдэд хүндрэл учирч байна.

Солонгос улсын тэгбэ үйлчилгээ нь нэг өдрийн дотор хаана ч хүргэдэг сүлжээгээрээ маш алдартай бөгөөд энэхүү хүндрэлийн улмаас зарим захиалсан бараанууд 2-3 өдөр болон сунгагдан очиж байгаад тэгбэ үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын зүгээс ард иргэдээсээ хүлцэл өчин "Энэхүү бэрхшээлийг маш богино хугацаанд засч залруулахын тулд бүхий л чадлаа гаргаж ажиллаж байна" хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이데일러

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх