Түр саатуулах байранд буй гадаад иргэд 20 сая вон байршуулж, батлан даалтаар гарах боломжтой боллоо

2021-01-12 12:08

БНСУ-ын Гамшиг аюулгүй байдлын төв штаб болон Хууль зүйн яамнаас 'Гадаад иргэдийн түр саатуулах байрыг Ковид 19-аас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө' хөтөлбөр хэрэгжүүлэх тухай мэдэгдлээ.

Энэхүү журам нь түр саатуулах байранд бөөгнөрөл үүсэх болон Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх үүднээс гаргасан шийдвэр бөгөөд түр саатуулах байр явах шаардлагатай гадаад иргэдийг тусад нь 7 хоногийн турш тусгаарласны дараа PCR шинжилгээ авч зөвхөн сөрөг гарсан иргэдийг түр саатуулах байрлуу шилжүүлэн 7 хоногийн дараа дахин 2 дахь шатны шинжилгээ авна хэмээн мэдэгдлээ.

Засгийн газраас энэ сарын 21-нээс эхлэн хууль бусаар оршин сууж буй гадаад иргэд түр саатуулах байрнаас батлан даагчийн тусламжтай болон барьцаа мөнгө (дээд тал нь 20 сая вон) байршууж, өөрийн санаачлагаар нутаг буцах боломжийг олгохоор болжээ.

Батлан даагчийн хувьд Солонгос хүн болон гэр бүлийн, цусан төрлийн хүн батлан даах боломжтой бөгөөд барьцаа мөнгө байршуулсан тохиолдолд нутаг буцах үедээ буцааж авах юм байна.

Хууль зүйн яамнаас Солонгост оршин сууж буй гадаадын иргэдэд чиглэсэн цагаачлалын гомдлыг удирдан чиглүүлэх, гадаадын иргэдэд зориулсан нэмэлт мэдээллийн төв нээж, нягтралыг бууруулах чиглэлээр зөвлөхүүдийн тусдаа үйл ажиллагаа, уян хатан ажлын системийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авна гэдэгдээ мэдэгдлээ.

Мөн Гадаад иргэдийг түр саатуулах нийт 18 газраас 1 сарын 4-нээс 1 сарын 7-ны хооронд нийт 1065 гадаа иргэдээс PCR шинжилгээ авсан бөгөөд одоогийн байдлаар нэг ч Корона вирусын тохиолдол илрээгүй байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх