PCR шинжилгээний бичиг авах боломжтой эмнэлгүүдийн жагсаалт

2021-01-13 13:25

Нутаг буцах гэж буй иргэдийн анхааралд:

Корона 19 вируснаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээр нэвтрэх гэж буй болон хилээр гарах гэж буй иргэд заавал Ковид19 вирусны PCR шинжилгээнд хамрагдаж "Сөрөг" гэсэн баталгаат хуудсыг авсан байх шаардлагатай.

Энэхүү баталгааны хуудсыг  улсаас үнэ төлбөргүй шинжилгээ хийж буй эмнэлэг, үйлчилгээний газруудаас авах боломжгүй гэнэ. 

Тиймээс PCR шинжилгээний "Сөрөг" баталгааны хуудас авах боломжтой эмнэлэгүүдийн хаягийг та бүхэнд хүргэж байна. 

Энэхүү эмнэлэгүүд нь бүгд төлбөртэй болохыг анхаарна уу.

Мөн 12 сарын 31-нээс эхлэн Инчон нисэх буудлын 1-р терминалын В1 давхарт PCR шинжилгээ хийлгэх боломжтой болжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스, 동대문보건소

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх