"Караоке"-ны газрууд ажиллаж эхэллээ. Гэвч тэд сэтгэл дундуур байна

2021-01-18 11:12

Өнөөдрөөс эхлэн "Нийгмийн харилцаанд зай барих" журам төвийн бүсүүдэд 2.5, хөдөө орон нутгийн бүсэд 2-р шат хэвээр үлдэж, дахин 2 долоо хоног сунгагдахаар боллоо.

Энэхүү шийдвэр дор кофе шоп, караоке болон фитнесс клуб, сургалтын төдүүд оройн 21 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн.

Гэвч Караоке бизнес эрхлэгчид "Ийм шийдвэр гаргаж байгаа нь зүгээр хаалгаа барь гэсэнтэй ялгаа алга. Өдрийн цагаар караоке ордог хүмүүс хэд байх вэ? Оройн хоолоо идээд, алжаалаа тайлж, чөлөөт цагаа өнгөрөөх гэж орж ирдэг. Өөрөөр хэлбэл орой 8 цагаас эхлээд л үйлчлүүлэгчдээ хүлээж авдаг. Гэтэл ганц цагийн дотор яаж үйл ажиллагаагаа явуул гэж байгаа юм бэ? Жаахан бодит, нөхцөл байдалтай уялдаатай шийдвэр гаргах хэрэгтэй байна" хэмээн бухимдаж байгаа ажээ.

Мөн өнөөдөр буюу 1 сарын 18-ны 00 цагийн байдлаар Корона вирус шинээр илэрсэн 389 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 366 нь дотоодоос, 23 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх